Kang Min Ho,  The President Of KCCIM /

 

Сайн байна уу.

Монгол дахь Солонгос бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Кан Мин Ху мэндчилж байна.

Энэхүү үйл ажиллагааг Монгол дахь Солонгос бизнес эрхлэгчдийн холбооноос удирдан зохион байгуулж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам; Хүнс, ХАА, Ой, Хөнгөн үйлдвэрийн яам; ХАА, Газар тариалан, далайн гаралтай бүтээгдэхүүн борлуулалтын корпораци, БНСУ- аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг, Котра UB худалдааны Худалдааны төв, Солонгосын аялал жуулчлалын корпорацийн UB салбар, Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэмжлэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Корона 19-н улмаас үргэлжилж буй бэрхшээлийн үе боловч экспортын замаар боломжийг хайх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдтэй хамтдаа offline үзэсгэлэн болон нээлттэй online экспортын зөвлөгөөг нэгэн зэрэг зохион байгуулах гэж байна.  Сүүлийн үед Монголд online захзээл илт өсч байгаа нь харагдаж байна. Корона 19-н улмаас үүссэн хямралын үед ч боломжийг олж нээн өөрчлөх боломжтой нөхцөл, цаг үе гэж үзэж, online- үйл ажиллагааг сайжруулан бататгахаар бэлтгэл ажил хийсэн билээ.

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан Солонгосын ХАА, далайн бүтээгдэхүүний мэдээлэл сурталчилгаа болон Монголын худалдан авагчдад тохиромжтой мэдээлэлийг хүргэх бөгөөд Монгол, Солонгосын компаниудын B2B хоорондын түншлэлийг бэхжүүлж, Солонгосын компаниуд Монголд орж ирж танигдах боломж болон экспортыг нэмэгдүүлснээр 2 улсын хоорондын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Манай Монгол дахь Солонгос бизнес эрхлэгчдийн холбоо нь энэхүү үйл ажиллагаагаараа дамжуулан Солонгос, Монголын шилдэг бараа бүтээгдэхүүний худалдаа, эргэлт, тээвэрлэлт, худалдан авагч болон бараа бүтээгдэхүүний талаархи мэдээлэлийг 2 улсын худалдан авагчдад тасралтгүй хүргэх, хангах үүргийг гүйцэтгэхэд идэвхитэй ажиллах болно.

Энэхүү үйл ажиллагааг дэмжин туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлэхийн сацуу оролцогч байгууллагуудадаа амжилт хүсч, Та бүхний гэр бүлд аз жаргал ерөөе! Баярлалаа.